Monday, April 23, 2007

Би шүтлэгтэй юу?

Нэг алдаагаа дахин давтахгүйг хичээсэн ч өмнөх алдаануудаа давтсан хэвээр. Үнэндээ хичээсэн эсэхээ сайн мээдэхгүй л байна. Нөхцөл байдлын хувьд бага зэрэг л ялгаатай тэдгээр олон алдаа, гэмшил. Гэхдээ заримд нь гаргасан үйлдлээсээ илүү сайн хариулт олж чадаагүй ч алдаа гэдгийг нь мэдэж байгаа нь харамсалтай. Хүний амьдралд тохиолдох тоо томшгүй олон шалгуур. Зарим нь цааш амьдрах эрч хүчийг улам нэмэгдүүлж байхад, заримынх нь өмнө хүч мөхөстөн туйлдана. Туйлдаж ядарсандаа ч тэр үү өрөвдөлтэй үйлдлүүдийг хийж эхэлнэ. Он цагийн эрхээр мартагдах нь мартагдаж, үлдэх нэг нь дурсамж төдий.

Амьдралд олон асуудалтай тулгарах болгонд миний бие туршлагажиж байгаа хэрэг мөн үү?. Даван туулах зөв гэсэн аргаа олох хүртэлээ өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлсэн хэвээрээ байх уу?, тэр зөв зам нь ямар байх бол?. Ирэх нэг өдөр тэр үед тэгсэн бол гэсэн харамсах сэтгэл бага байгаасай л гэж хүснэ.

***************************************************************************************************************************************

Аргаа барсандаа, өөр арга олоогүйдээ ч юм уу олон асуудлынхаа ард хурдан гарахыг хүссэндээ ч тэр үү зурхайч дээр очин өдрийн хагас дараалалд зогссоны эцэст өөрийн бүлтэлгүйтлийн талаар асуулаа. Асуултаа онож асуугаагүйгээс үү бодож байснаар минь онц юм хэлсэнгүй хэдэн ном уншуул гэнээ. Миний одоогийн байдалд тохирсон номнууд бололтой. За тэгээд дацанд нь орж номнуудаа уншуулахдаа мэдэхгүй мунгинаад 2 өөр ламаар 6 ном уншуулчлаа. Хийморийн санг нь өөрөө харжаагаад нэмээд бичүүлцийн сэргэж магадгүй гэж бодоод. Ер нь бол буяны газар гэхээсээ илүү бизнес явагдаад байх шиг. Бодвол Тэгэхгүй бол болдоггүй юм байлгүй бүх номондоо тариф тогтоосон байна. За гэтэл ном уншуулсан нэг лам нь ер таалагдсангүй ээ. Нэг л хайнга. Уг нь хамаг амьтны тусын тулд гээд сэтгэлээрээ хандсан бол сүжигт муу миний хичээл зүтгэл талаар болохгүй байсан биз. Нэг л сэтгэл дундуур. Алийг нь уншаад байгаа нь мэдэхгүй болохоор тэгсэн үү их л хурдан за одоо болчихлоо гэж байна. Уг нь жаахан ч гэсэн хүндэлмээр хүнээ олоод уншуулсан бол. Яая гэхэээв өөрөө л очсоноос хойш. Гэхдээ тэр үед хэрэглэсэн архи тавгийн идээгээ жинхэнэ ёсоор нь сүжиглэн хэрэглэнээ. Тэгэхгүй бол зарцуулсан мөнгө маань хайран санагдах байх. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг монгол хойно хэзээ нэг бас л ингээд явах байлгүй, дараагийн удаа хүнээ зөв сонгох хэрэгтэйн байна даа гэсэн бодол төрөөд үлдлээ дээ.

******************************************************************************************************************************************

Шашныг ард түмнийг мунхруулагч хар тамхи гэсэн үзэл зарим талаараа зөв гэсэн бодол төрж байна. Аливаа зүйлийн өмнө хүчин мөхөстөж аргаа барсандаа бараадах хий хоосон юм шиг. Гэхдээ зарим нэг тал дээр үнэхээр биширмээр, хүндэлмээр зүйлүүд ч байдаг. Энэ тал дээр надад туйлбартай үзэл байхгүй бололтой.

Ямартай ч хар дарж зүүдлэхэд эмээгийн маань уншдаг маанийн үг тайвширлыг өгч, айдсыг маань үргээдэг л байсан. Маанийн хүч үү, эмээгийн маань сэггэлийн хүч үү мэдэхгүй. Эмээ маань 4 их хайрхан, төрийн сүлд өршөө гэж их л залбирдаг байсансан. Харин би заримдаа эмээдээ залбираад л хэцүү зүйлийнхээ ард гарах хүчийг гуйчдаг хүн дээ.

2 comments:

Gerel said...

AMidrald aldaj onoh yum zondoo l bdag. Hun aldahaaraa yunaas ch yum hariult haij, yugaar ch yum ooriigoo demjuulehiig husdeg. Tegeed ch hun zovlontoi berhsheeltei uchirsan uedee shashin lam huvrag ch yum u, temdegleliin devtree sanadag bh. Bi bol yag l tegdeg yum. joohon setgel dunduur baihaaraa shashin burhan temdegleliin devter sanaand ordog.t egeed neg tarni unshaad burhand zalbiraad temdegleliin devtertee setgelee uudlan bichikheer neeh saihan boldiin. Az jargaltai bhdaa bol yun lam medehgui sh d. tegeed bas neg berhsheeltei bhiin davuu tal ch geh yumuu, bersheeltei uchirch bna gedeg ni bas hun jinhene amidarch bgaagiin shaltgaan yum boluu gej bodchikhloo. Zov uu?

Suulenxuu said...

Comment uldeesend bayrlalaa. Er ni bol berhsheelgui amidral gej ugui. Berhsheeltei uchirch baij l amidraliin saihniig iluu mederch, une tsenetei amidarch chadna baihaa.