Tuesday, April 17, 2007

Миний улс төр

Сүржин нэрлэсэн энэ бичлэгтээ өөрийнхөө улс төрийн үзэл бодлын талаар бичих гэтэл 2 ч удаа сонгууль өгсөн миний бие өнөөдөр улс төрийн ээдрээт амьдралын талаар ойлголт муутай нэгэн аж. Уг нь иргэнийхээ хувьд бага ч гэсэн сонрхож байвал зүгээр юм да гэсэн бодол халит төрж байна. Хар багын эмээгээ дагаад улаан хувьсгалч байлаа. Ардчилсан намын чөтгөрүүд гээд л муулж гарна. Мэдээ алгасахгүй үзнэ. МАХ намын суртал материалыг уншина, цуглуулна, нэр дэвшигчдээр нь хайчилбар хийж эмээдээ долиго үсрэнэ. Ардчилсан намыхыг бол тэр дор нь хэд эргүүлж үзээд сонирхол татсан онигоо энэ тэр байхгүй бол цонхоо арчаад хаядаг байж билээ. Энэ нь эмээтэй минь ч, хэт нэг үзлээр бичсэн дээхэн үеийн түүхийн номтой ч холбоотой байсан байх.
Тэгсэн өнөөдөр хэн нь зөв, хэн нь буруу яриад байгааг ойлгох юм алга. Улс төр сонирхоод орж байгаа нь их л дайчин хүмүүс юм шиг. Хэд хэд жагсаад л, өлсгөлөн зарлаад суучихна. Энэ хүмүүс чинь үнэхрээр миний төлөө цаг заваа гарздаад ингээд яваад байгаа хэрэг үү ???!!!! Төрийн түшээдэд үгээ хүргэх өөр арга олдохоо больсон юм болов уу, ингэхэд ер нь өмнө нь байсан юм болов уу??
Төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр энэ дэмий балай хэрүүлийг сонсоод яах вэ гэсэн бодол нэг биш удаа төрж байлаа. Гэтэл хувьсгалыг ухаантнууд нь санаачилж, зоригтнууд нь хийж, тэнэгүүд үр шимийг нь хүртдэг гэнэ. Би чинь арай тэнэгтээд хувьсгал энэ тэр болох гээд байхад хаврын сендром энэ тэр яриад явж байгаам биш биддээ гэсэн :)

No comments: