Sunday, June 24, 2007

Үлдсэн бодол

Энэ амьдралын эрээн мяраан дотроос
Эрдэнэ мэт найзыг олоход хэцүү
Итгэж явсан нэгэн чинь өөр хүн байх вий
Этгээд бодлоор зүрхэнд чинь гомдол төрүүлэх вий

Алдаж уруудаж явахад чинь хатуу үгээр зэмлэж
Араас чинь биш өөдөөс чинь хэлэх тэр л жинэхэ найз
Ам хэл зөрсөн ч эргээд эвлэрэх
Ардуур чинь бодол тээдэггүй тэр л хүн найз

Өөр хүнд хэзээ ч ярихгүйгээ мэдэх ч
Үнэн сэтгэлээсээ хэлэхийг тэсэн ядан хүлээдэг
Эгэл бодлууд чинь эргээд хутганы ир болох вий
Итгэл гэдгийг хэн нэгэнд амар бүү өгөөрэй

Tuesday, June 5, 2007

Хүүхдийн баяраар

Ажлыхан хүүхдийн баяраар хүүхдүүддээ бэлэг аваад атаархсан гэж. Би ч бас бэлэг авмаар л байсан. :) Нэгэнт л өөрөө бэлэг авах хөг нь аль хэдийн өнгөрснөөс хойш бушуухан л хүүхэдтэй болж бэлгийг нь авмаар санагдчихлаа. Хувааж идээл гоё байх даа.
Нас ахисан чинь хүүхэд хөөрхөн харагдаад балайм. Хажуугаар нь би хүүхэдтэй болоход бэлэн билүү гэсэн бодол төрөөд. Хөөрхийг сэтгэл хөдлөлөөрөө энэ хорвоод авч ирчихээд хүн шиг байлгаж чадахгүйн байж яахнуу гэж өөрийгөө зэмлэлээ. Тээд бас залуу байна хүүхдэд хүлэгдээд дэмий ч юмуу гэж бодох шиг. :)Хүүхэд хамт хийх хүнтэй ч юм шиг өөрийгөө баахан шоолмоор болчлоо.
Зарим залуус бас зоригтой байна шүү. Өөрсдөө хүүхэд байж хүүхэдтэй болоол. Бодуул хайр гэгч нь тийм хүчтэй эд юм байлгүй. Хамтдаа бүхнийг даван туулах хүчээр дүүрэн аз жаргалтай амьдралыг төсөөлөн бий болгохын төлөө итгэл сэтгэлээрээ тэмүүлэх нь бахархмаар. Гэхдээ хэр олон нь амьдралыг даван туулж хөөрхөн үрээ хүн болгоод хөтлөөд гудамжаар алхдаг бол. Дулаараад ирэхээр заримдаа гудамжаар явахаас айдас төрдөг. Жаахан жаахан хүүхдүүд элдэвээр аашлан хулгай хийнэ, мөнгө нэхнэ, энд тэндээс зулгаана. Тэдний өхөөрдөм төрх хаана гээгдчихээ юм бол. Энд хэнийг буруутгах вэ би лав хэлж мэдэхгүйн байна.