Sunday, June 24, 2007

Үлдсэн бодол

Энэ амьдралын эрээн мяраан дотроос
Эрдэнэ мэт найзыг олоход хэцүү
Итгэж явсан нэгэн чинь өөр хүн байх вий
Этгээд бодлоор зүрхэнд чинь гомдол төрүүлэх вий

Алдаж уруудаж явахад чинь хатуу үгээр зэмлэж
Араас чинь биш өөдөөс чинь хэлэх тэр л жинэхэ найз
Ам хэл зөрсөн ч эргээд эвлэрэх
Ардуур чинь бодол тээдэггүй тэр л хүн найз

Өөр хүнд хэзээ ч ярихгүйгээ мэдэх ч
Үнэн сэтгэлээсээ хэлэхийг тэсэн ядан хүлээдэг
Эгэл бодлууд чинь эргээд хутганы ир болох вий
Итгэл гэдгийг хэн нэгэнд амар бүү өгөөрэй

Tuesday, June 5, 2007

Хүүхдийн баяраар

Ажлыхан хүүхдийн баяраар хүүхдүүддээ бэлэг аваад атаархсан гэж. Би ч бас бэлэг авмаар л байсан. :) Нэгэнт л өөрөө бэлэг авах хөг нь аль хэдийн өнгөрснөөс хойш бушуухан л хүүхэдтэй болж бэлгийг нь авмаар санагдчихлаа. Хувааж идээл гоё байх даа.
Нас ахисан чинь хүүхэд хөөрхөн харагдаад балайм. Хажуугаар нь би хүүхэдтэй болоход бэлэн билүү гэсэн бодол төрөөд. Хөөрхийг сэтгэл хөдлөлөөрөө энэ хорвоод авч ирчихээд хүн шиг байлгаж чадахгүйн байж яахнуу гэж өөрийгөө зэмлэлээ. Тээд бас залуу байна хүүхдэд хүлэгдээд дэмий ч юмуу гэж бодох шиг. :)Хүүхэд хамт хийх хүнтэй ч юм шиг өөрийгөө баахан шоолмоор болчлоо.
Зарим залуус бас зоригтой байна шүү. Өөрсдөө хүүхэд байж хүүхэдтэй болоол. Бодуул хайр гэгч нь тийм хүчтэй эд юм байлгүй. Хамтдаа бүхнийг даван туулах хүчээр дүүрэн аз жаргалтай амьдралыг төсөөлөн бий болгохын төлөө итгэл сэтгэлээрээ тэмүүлэх нь бахархмаар. Гэхдээ хэр олон нь амьдралыг даван туулж хөөрхөн үрээ хүн болгоод хөтлөөд гудамжаар алхдаг бол. Дулаараад ирэхээр заримдаа гудамжаар явахаас айдас төрдөг. Жаахан жаахан хүүхдүүд элдэвээр аашлан хулгай хийнэ, мөнгө нэхнэ, энд тэндээс зулгаана. Тэдний өхөөрдөм төрх хаана гээгдчихээ юм бол. Энд хэнийг буруутгах вэ би лав хэлж мэдэхгүйн байна.

Monday, May 28, 2007

Тасарцан тоглолт байсан шүү

Liqin Wang Hao Ryu Ma Lin Waldner Best Points 3/3

Sunday, May 27, 2007

Амьдрах арга зам

Хүн бүхэнд таалагдах албагүй гэсэн бодлоор өөрийнхөөрөө бүхнийг хийх нь тийм ч зөв биш болотой. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон явбал нэр нүүр сайтайн дээр, өөрийгөө дэмийн бухимдалд оруулахгүй, амар тайван байх ажгуу. :)

Tuesday, May 22, 2007

Эргээд хүүхэд болохсон
Эрхэлж тоглож наадахсан
Энэ тэрүүгээр сэлгүүцэхсэн
Элс шороонд дарагдахсан

Болох болохгүйд дурлахсан
Бурууг хийгээд баригдахсан
Будаа болтлоо загнуулахсан
Байдаг чадлаараа уйлахсан

Үлгэрийн баатарт дурлахсан
Үүлэн бортой нисэхсэн

Monday, May 21, 2007

Нэг өдөр

Энэ өглөө дулаахан, тогтуун сайхан, чийг үнэртээд нэг л таатай. Манайхан зүлгээ усжуулах тал дээр овоо анхаарсан бололтой. Өөрийн эрхгүй инээмсэглэл төрж байна. Урамшаад ганцаараа амандаа дуу аялсан шиг хэсэг алхлаа. Гэтэл өдөр дахиад л хар дарсан зүүд шиг бодлууд, асуудлуудаасаа болоод гунигт автах нь тэр. Ойр орчныхондоо мэдэгдэхгүйг хичээх боловч яах аргагүй харицаанд маань өөрчлөлт орсон бололтой. Чи чинь яачихаа вэ гэж асуух хүмүүс мэр сэр. Өдөржингөө л дэмий интернетээр сэлгүүцэн цагийг ёстой нэг үрэн таран хийлээ. Юм хийе гэсэн болдоггүй шүү. Уг нь хийх юм их л байгаа юмсан. Бүр болохгүй болоод блогруугаа орж ирсэн нь энэ. Энд миний багахан ч гэсэн тайтгарлын ертөнц бий болоо юу даа. Өөрийгөө ойлгож, захирч чадахгүй дэмий бодолд дарагдсан миний гомдлын үгс ямар ч их юм. :) Инээдтэй дурсамж гэнэт санаанд оржийно. Багадаа нууц тэмдэглэл хөтөлдөг байсныг маань нэг нөхөр олж уншчаад бөөн юм болж билээ. Байдгаар нь л муулцан байсан хэхэ. Тэгээд энэ ер нь осолтойн байна шүү гээд шатаасан. Тэгсэн одоо онлайн тэмдэглэл дээр ноцтой ноцтой юм бичээл сууж байдаг.
2 өдөр дамжсан бичлэг болчлоо :) Өчигдөр оройг бодвол энэ өглөө арай дээр, оройноос өглөө сэргэлэн гэдэг аргагүй үнэн шүү.