Tuesday, June 5, 2007

Хүүхдийн баяраар

Ажлыхан хүүхдийн баяраар хүүхдүүддээ бэлэг аваад атаархсан гэж. Би ч бас бэлэг авмаар л байсан. :) Нэгэнт л өөрөө бэлэг авах хөг нь аль хэдийн өнгөрснөөс хойш бушуухан л хүүхэдтэй болж бэлгийг нь авмаар санагдчихлаа. Хувааж идээл гоё байх даа.
Нас ахисан чинь хүүхэд хөөрхөн харагдаад балайм. Хажуугаар нь би хүүхэдтэй болоход бэлэн билүү гэсэн бодол төрөөд. Хөөрхийг сэтгэл хөдлөлөөрөө энэ хорвоод авч ирчихээд хүн шиг байлгаж чадахгүйн байж яахнуу гэж өөрийгөө зэмлэлээ. Тээд бас залуу байна хүүхдэд хүлэгдээд дэмий ч юмуу гэж бодох шиг. :)Хүүхэд хамт хийх хүнтэй ч юм шиг өөрийгөө баахан шоолмоор болчлоо.
Зарим залуус бас зоригтой байна шүү. Өөрсдөө хүүхэд байж хүүхэдтэй болоол. Бодуул хайр гэгч нь тийм хүчтэй эд юм байлгүй. Хамтдаа бүхнийг даван туулах хүчээр дүүрэн аз жаргалтай амьдралыг төсөөлөн бий болгохын төлөө итгэл сэтгэлээрээ тэмүүлэх нь бахархмаар. Гэхдээ хэр олон нь амьдралыг даван туулж хөөрхөн үрээ хүн болгоод хөтлөөд гудамжаар алхдаг бол. Дулаараад ирэхээр заримдаа гудамжаар явахаас айдас төрдөг. Жаахан жаахан хүүхдүүд элдэвээр аашлан хулгай хийнэ, мөнгө нэхнэ, энд тэндээс зулгаана. Тэдний өхөөрдөм төрх хаана гээгдчихээ юм бол. Энд хэнийг буруутгах вэ би лав хэлж мэдэхгүйн байна.

No comments: