Tuesday, July 24, 2007

Эртүүдхэн 2 найзтайгаа ойрд яриагүйгээрээ ярьж суулаа. Ёстой гоё. Нэг найзыгаа бүүр саначиж. Гэр бүлтэй,хөөрхөн маамуутай болоод удаагүй байгаа гэх мэт олон шалтгааны улмаас байнга уулзалдаад байх боломжгүй. Над шиг ганц бие байсан бол хэлхэлдсэн хэвээрээ л байх байсан биз. Эмэгтэйчүүд л болсон хойно бид элдвийн сэдвээр ярилцаж энэ тэр сонингоосоо хуучилан ирээдүйнхээ талаар багагүй хүүрнэж энерги олж авцгаасан. Эмэгтэйчүүдийн дэмий яриа гэгдэх ч тэрхэн үед бухимдлаа тайлж таашаал авч байгаам. Үнэн таатай. Тэгжаагаад дахиад нэг уруу татна шүү хоёрооооо.
За тэгээд хурцаар яригдсан нэг сэдэв нь
Монголдоо амьдрах уу
-Монголд амьдрах нь улам хэцүү болоод, хоол унд нь хүртэл баталгаагүй
-Тэгж болохгүй ээ, монголд бас гоёшдээ, гадагшаа гарч сурах л хэрэгтэй
-Тийм шүү нхэнх газарт манайхныг дорд үздэг гэсэн.
-Очих газраа сайн судалж байж л явнашдээ
-Би лав аялах маягаар л явна гэж боддын, дэлхий дээр юу байдгын бас үзэх л хэрэгтэй
-Ингэхэд солонгост ажилдаг хүмүүсийн монголруугаа явуулсан мөнгөнөөс монгол дах солонгосын хөрөнгө оруулалттай компаниудын олдог мөнгө хэд дахин их байдаг. Тэгээд бодохоор манай монголд амьдрах боломж асар их, бид өөрсдөө л ашиглаж чадахгүй байгаа, дээрээс нь энэ төрд гарсан хүмүүс нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажилдаг гээд бид 3 улс төрлүү ороод явчихлаа.
-Бас ихэнх монголчуудад үндэсхэрхэг үзэл дутаад байгаа, хэдэн хөөрсөн хүмүүс хэт туйлширч хужаа энэ тэр гэж худлаа загвардахаас цаашгүймдоо:
-Дхх, Дээр нь эх орон ард түмний төлөө гэсэн худал үнэн нь мэдэгдэхгүй өөрсдийнхөө улс төрийн шоу-г явуулж байгаа хэсэг бүлэг хүмүүс.
-Тэр хүмүүс тэгж байгаа ч зарим тал дээр бас хэрэгтэй. Тэр хүмүүсийн шоунаас бид чинь бас өөрсдийн бодолтой болоод байгаам
-Хэхэ тийм шүү, манай тогтолцоо ер нь бүрэн уналтанд орж байж л сэргэх байхаа тэ
-Хүнд суртал авилгалд идэгдцэн, чи ч би ч танилгүй, мөнгөгүй бол хэн ч биш
-Эмнэлэгт бүүр айхтар мэдэрч байгаам, Гарыг нь цайлгаж баймааж л ихэнх эмч сувилагч нар ажилаа хийнэ.Мөнгөтэй бол эдгэнэ, гүй бол баяртай. Дуртай дургүй ч та ямар нэг байдлаар авилгал өгөх л болно.
-Тээр ингээд монголд хэцүү л байгааз дээ :) 
Гэхдээ л монголд төрсөн бид бас азтай шүү. Африкт байсан бол яаана. Энэ мэтчилэх элдвийг ярин оройг өнгөрүүллээ.

No comments: